Размер:
A A A
Цвет: C C C
Изображения Вкл. Выкл.
Обычная версия сайта

Показать на карте

ДОРНЫН НЭРТ ЯРУУ НАЙРАГЧ Б. ЯВУУХУЛАНГИЙН УРАН ЧАДВАРЫН ОНЦЛОГООС

DOI 10.30792/2222-7547.2018.200-203

ДОРНЫН НЭРТ ЯРУУ НАЙРАГЧ Б. ЯВУУХУЛАНГИЙН УРАН ЧАДВАРЫН ОНЦЛОГООС

РАГЧАА Бигэрмаа
Монгольский университет науки и технологий, Улан-Батор, Монголия
bigermaa_ragchaa@yahoo.com

Монголын орчин үеийн яруу найраг үүсч хөгжсөн түүхэн цаг үеэс хойш хөгжлийн урт удаан хугацааны туршид нийгэм, түүхийн тодорхой үе шатуудад тухайн цаг үеийн уран бүтээлийн ертөнцөд манлайлан хошуучлагч зохиолч, яруу найрагчид төрж, бичлэг, сэтгэлгээ, дүрслэх маяг, урлах арга барилаар илтэд ялгаран, үгийн урлагийн хөгжилд бие даасан, онцгой, шинэ үзэгдэл болохын зэрэгцээ аяндаа тухайн зохиолчийн дэг сургууль бүрэлдэж, өөрөө болон залгамжлагчид нь утга зохиолын түүхэнд үнэтэй хувь нэмэр оруулах үзэгдэл бий болсоор иржээ. Энэ нь уламжлал шинэчлэлийн оршихуйн зүй тогтол юм.
1960-аад оны яруу найрагт урлах эрдмийн хувьд дэвшил гарч, байгалийн үзэсгэлэн, хүний дотоод сэтгэлийн ертөнцийг яруу сайхнаар нээн үзүүлэх сэтгэлийн уянга хөгжиж, томоохон шинэчлэлийг хийв.
Энэ үеийн яруу найрагчдын дундаас Дорнын их яруу найрагч Б. Явуухулан өөрийн гүн сэтгэлгээ, өвөрмөц өнгө аяс, нарийн мэдрэмж, яруу найруулгаараа тухайн үеийн яруу найрагт шинэчлэл хийсэн бөгөөд энэхүү судалгаандаа бид түүний яруу найргийн ур чадварын тухай авч үзэх болно.

DESCRIBING SOME FEATURES OF POEMS BY B. YAWUUKHULAN

RAGCHAA Bigermaa
Mongolian University of Science and Technology, Ulaanbaatar, Mongolia

Overhauling the development of the poetic studies in 1960s’, B.Yawuukhulan, a great oriental poet, striking feature of artistic style and rhythmic pattern in his works contributed to the development and renovation of Mongolian poetry. In this article, defining stylistic method, form, feature and style of a certain poem of Yawuukhulan have been analyzed and explained in a wide range. To sum up, language of his poem makes the poem melodically, logically and rhythmically; and head rhyme, internal rhyme and end rhyme and intonation built up the development of Mongolian poetry studies.